Дуучин бүсгүй маань шинээр нээгдэж буй нэгэн сайтад дэлгүүр нээн өөрийн тоглолт, клип зэрэгтээ өмсөж байсан хувцаснуудаа зарахаар болсон бөгөөд олсон орлогынхоо тодорхой хувийг нийгмийн сайн сайхан үйлсэд зориулахаар болсон ажээ.
Урлаг соёлынхон ажлын шаардлагаар үргэлж гоё ганган байх хэрэгцээтэй болдог. Хувцасны шүүгээ дүүрэн хувцас хэрэглэл цуглуулсан байдаг тэдэнд багахан хэмжээний хувцасны дэлгүүр байдаг гэхэд хилсдэхгүй. Харин энэхүү асуудлаа дуучин Сэрчмаа нэг тийш цэгцлэхээр болжээ.
Тэрбээр “Хуучин хувцсаа зараад нтр гээд битгий намайг загнаарай!” хэмээгээд авсан түүний энэхүү санаа чамгүй олон хүнд таалагдаж байгаа бололтой. Дэлхийн хэмжээний одод өөрсдийн хэрэглэж байсан зүйлсээ энэ зарчмаар үнэ хүргэн худалдаалж нийгмийн сайн сайхан үйлсэд зарцуулдаг талаар бид олонтоо сонсож байсан бөгөөд дуртай дуучныхаа хэрэглэж байсан зүйлсийг худалдан авахын зэрэгцээ сайн үйлсэд хувь нэмрээ оруулах боломж хэн бүхэнд нээлттэй болжээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо