Хойд болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч нарын түүхэн дээд хэмжээний уулзалт өглөө эрт эхэлсэн. Уулзалт одоо хэлэлцээрийн шатандаа явж байна. Тэгвэл Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд Пхеньяны гоймон авчирч өгчээ. “Би танд Пхеньянаас “нэнмён” авчирлаа. Өнөө орой хүлээн авалт дээр та үүнийг идэж үзвэл их сайхан байх болно” гэж Ким Жон Ун хэлсэн байна.
Тэрбээр уулзалтын ширээнд суугаад “Арай холоос ирснээрээ би эхлээд ярьчих уу” гэж хошигноод авчээ. Хойд Солонгосын удирдагч ярианыхаа эхэнд “Өнөөдөр хоёр Солонгосын хооронд шинэ түүх эхэлж байгаа юм шиг мэдрэмж төрлөө. Бид энх тайван, хөгжил цэцэглэлтийн замд орж байна” гэжээ. Мүн Жэ Ин, Ким Жон Ун нар хоёр Солонгосын харилцаа, дахин нэгдэх боломжийн талаар ярилцсан байна.
Ким Жон Ун Өмнөдийн Ерөнхийлөгчтэй уулзаад “10 жилийн турш хэлэх гээд чадахгүй байсан зүйлээ ярина гэж найдаж байна” гэсэн бол Мүн Жэ Ин “Ийм ойрхон байхад чи яагаад ирдэггүй байсан юм бэ? Ер нь бид ийм ойрхон хэрнээ яагаад уулздаггүй байсан юм бол” гэжээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо