Кэти Перри сүй тавьжээ


Дуучин Кэти Перри, жүжигчин Орландо Блум нар дотно харилцаатай болсон гэх яриа гараад удсан. Тэд энэ ярианд ямар нэгэн хариу тайлбар хийгээгүй. Тэгвэл хэд хоногийн өмнө Кэти нэгэн гэнэтийн мэдэгдэл хийжээ. Тэрээр нэгэн телевизийн нэвтрүүлэгт зочноор оролцохдоо сүй тавьсан гэдгээ зарласан байна. 

Перригийн сүйт залуу хэн бэ гэдгийг хэлэх нь эрт байна. Янз бүрийн яриа гарч буй. Гэхдээ л тэр Блумтэй байнга хамт явж харагддаг билээ. Тиймээс хэвлэлүүд Кэти бүсгүй Орландотой сүй тавьсан гэдэгт итгэлтэй байгаа юм.