Индонезийн Сулавеси арал дээр амьдрах Наруто гэх макака сармагчин 2011 онд Британийн гэрэл зурагчин Дэвид Стэйтерийн камераар оролдож байхдаа санамсаргүйгээр өөрийнхөө селфи зургийг авчээ.

Уг зургийг гэрэл зурагчин “Үнэн түүх. Сармагчин өөрийнхөө селфи зургийг авсан” хэмээн гарчиглаад интернэтэд байршуулж байжээ. Сармагчны зураг цахим ертөнцөд түймэр мэт тархахаас гадна олон сэтгүүлд заларчээ. Зурагчин эр санамсаргүй байдлаар олон саяыг халаасласан байна.
Харин 2015 онд Америкийн амьтны эрхийг хамгаалах “PETA” байгууллага сармагчны зохиогчийн эрхийг хамгаалан, зурагчин эрийг шүүхэд өгчээ.
Эхний шүүх хурлаар тус байгууллагын хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзжээ. Зурагчин эр шүүх хурлын дараа сармагчны селфи зурагнаас олсон нийт орлогын 25 хувийг макака сармагчныг хамгаалах санд хандивласан байна.

Зурагчны сайхан сэтгэлийг үл тоон тус байгууллага шүүхэд давж заалдсан бөгөөд Калифорни мужийн шүүх өчигдөр “PETA” байгууллага Наруто сармагчинг төлөөлөх эрхгүй. Танай байгууллага Наруто сармагчинг ашиглан, өөрийн зорилгыг биелүүлэхийг зорьж байна. Сармагчин өөрийнхөө зургийг санамсаргүйгээр авсан. Гэрэл зурагчин түүний эрхийг зөрчөөгүй” хэмээн мэдэгджээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо