Саяхан сэтгэл сэрдхийлгэсэн гэмт хэрэг гарлаа. Тодруулбал нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хотхоны 112 дугаар байрны есөн давхарт энэ сарын 21-ний шөнө гал гарч, 27 настай бүсгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр уг бүсгүй гадны нөлөөтэй амиа алдсан байна. Түүний хоолойг боож, амийг нь хөнөөн, улмаар хэргийн ул мөрийг устгахаар гэрийг нь галдан шатаагаад хэрэгтэн зугтаасан байжээ.
Талийгаач нь эмэгтэй, 27 настай ганц бие Э байсан бөгөөд түүнийг төрсөн дүү 19 настай эрэгтэй Б, найз 20 настай Э-гийн хамт хувийн өс хонзонгоор бүлэглэн хөнөөжээ. Энэ гэмт хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Уг этгээдүүдийг цагдан хорьжээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа