Жүжигчин Алдар төөрсөн ихэрээ олжээ…


Жүжигчин Э.Алдар сүүлийн үед гадаад төрхөндөө нэлээд өөрчлөлт хийгээд байгаа нэгэн. Энэ тухай "Байнга гүйж, өдөрт нэг л удаа хооллодог байсан. Нэлээн тэвчээр шаардсан шүү" хэмээн ярьдаг. Тэрээр саяхан өөрийнхөө төөрсөн ихэрийг олж олонд танилцуулжээ. Өөртэйгээ усны дусал мэт адилхан өнгөт арьстан залуугийн зургийг нь өөрийн цахим хуудаснаа байршуулан “энэ анд маань хаагуур явдаг юм бол доо. Танилцаж амьдрал ярьж суух юмсан” хэмээжээ.