Оросын "Блокнот Волгоград"-д мэдээлснээр гурван хүүхдийн эх, 29 настай Марина К нь өдийн наслахдаа эр хүний эмзэг сэдвийг хөндөж болохгүй гэдгийг ухаараагүй гэнэ. Тэрээр Волгоград хотын Ерзовка суурингийн кафед нэгэн эрэгтэйтэй танилцаж хамт явсанаасаа хойш алга болжээ. Энэ тухай тухайн өдөр хамт явсан найз нар нь цагдаад мэдэгджээ. Тэдний мэдэллийн дагуу цагдаа алга болсон эмэгтэйтэй хамгийн сүүлд хамт байсан гэх 25 настай залууг олжээ. Тэрээр эмэгтэйгээс салж явсан гэж мэдүүлсэн боловч эцэст нь хөнөөгөөд цогцосыг нь ойд булсанаа хүлээжээ.
Хэрэгтний мэдүүлсэнээр тэд кафед танилцаж дараа нь залуугийн гараашид ирж загас наадуулсан гэнэ. Гэтэл сексийн дараа эмэгтэй залууг жижигхэн эрхтэнтэй хэмээн шоолж инээжээ. Үүнд нь галзууртлаа уурласан залуу ухаан мэдрэлээ алдаж уурандаа эмэгтэйг багалзуурдаж хөнөөгөөд цогцосыг нь ойд булсанаа хүлээсэн байна.
НУУЦ.мн
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо