Дуучнаас жүжигчний карьер хөөх болсон Д.Мягмар өчигдөр бүл нэмж охинтой болсон тухайгаа дуулгажээ. Дэлгэцийн бүтээлд хүч сориж байгаа тэрээр гадаад төрхөө өөрчилж сахал тавьж, баргил хоолой, шийдэмгий дүр төрхөөр имиджээ бүрдүүлж буй тэр хөөрхөн охинтой болсон баярын сэтгэгдлээ монгол түмэндээ ийн хуваалцжээ.
“Өнөөдөр Мягмарын өдөр…
Өглөөг мишээж угтсан хэн бүхэнд алтан наран ивээлээ хайрлаж амжилт ялалт, баяр баясал, жаргал бүхнийг гэрлээрээ дамжуулан байгаа нэгэн сайхан өдөр. Эмнэлэгийн ариун цэврийн өрөөнд сахалаа юу ч үлдээлгүй хусаад гарч ирээд бичиж сууна. Учир нь 5 жилийн өмнө анх Аав болохдоо тэвдэж сандраад сахал үсэндээ ч ач холбогдол өгөлгүй анхны үрээ гар сунган тэвэрч байсансан. Анх мэндэлсэн өдрөө хүү минь учиргүй их уйлаад байхаар нь орой нь арга буюу лааны тосоор ширгэлтэл юу гарсан нь ойлгомжтой! Тэгээд л…
Хүү төрвөл Аз
Охин төрвөл Жаргал ирдэг гэж ярьдаг юм билээ. Аз жаргалтай айл болгохын тулд 10 сар биедээ бие ургуулж, амралт ачааллаа тэнцүүлэх гэж ер бусын тэнцвэргүй өдөр хоногуудыг туулж ирсэн ханьдаа талархаад баршгүй. Нэгэн биений минь нөгөө тал болсон хань минь бусдын адил Ээж болж байгаа хэдий ч өрх гэрт минь баатарлаг гавъяа байгуулж байгаа нь энэ билээ. Уух унд, амьсгалах агаарын хүнд нөхцөл дундуур үрээ тээж 10 сарын ард гарна гэдэг өнөөгийн Улаанбаатарчууд бидэнд томоос том даваа юм. Чухамдаа гэрэл гэгээтэй талыг олж харж, өнгөт ирээдүйг төсөөлж тэмүүлэх хүсэл сэтгэл нь биднийг Аз жаргалд хөтөлсөн гэмээр…
Амьдралын хамгийн дээд амт нь Хүүхэд төрөх.
Өрх гэрт бүл нэмэхээс илүү аз жаргал үгүй билээ. Монголын мянга мянган залуус өнөр өтгөн айл гэр болж аз жаргалаа цэцэглүүлэн хэл ам хэрүүл тэмцлээс холуур байж нэгэндээ итгэн, нэгнээ хайрлан, үрсээ тэтгэж, өвгөдөөс суралцаж явбал өнөө цагийн амьралын утга энэ.
Өнөөдрөөс эхлэн өргөө гэртээ орохдоо өвдөг дээрээ мөлхөж, авиагаар ярьж хэлээ хазлан, өндөр төрийн зарлиг мэт тушаалтай, эмзэг нандин нэгэн хүний эрхэнд орж байгаагаа төсөөлж мэдэрч байгаагаа бодохоор л дотроос минь хайр ундарч, гэрэл цацарч байна. Охин үрийн аав байна гэдэг цоо шинэ, өөр ертөнц байдаг гэдгийг олны ярианаас л сонсож, дотроо битүүхэндээ хүсэж мөрөөдөж байснаа нуух юу байхав. Хайраас үсэрсэн оч минь охин болон бидэнд ирж байгаад орчлон хорвоод баярлаад баршгүй.
Азтай гэр бүлийг жаргалтай болгосон Мөнх тэнгэртээ талархлаа.
Удамт түүхээ үргэлжлүүлэх үнэнхүү хүслийг минь таалсан Хувь тавиландаа гялайлаа.
Аминаасаа амь тасалж, биеэсээ бие ургуулсан Учрал хайрын минь билэг тэмдэг Хань минь чамдаа баярлалаа.
Эрүүл энх учрал хайрласан алтан гарт эх баригч эмч нартаа талархлаа.
Энэ өдөр бүх талаараа Мягмарын өдөр боллоо
3300гр охинтой боллоо
Манайх гэдэг айл 4-үүлээ боллоо
Монголын үрс маш олон болтугай!
Хурай Хурай Хурай…
Хүндэтгэсэн М.Мягмар” хэмээжээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа