Баян-Өлгий аймгийн төрийн албанд ажилладаг Б.Бахытгүл гэх эмэгтэй УИХ-ын гишүүн Д.Муратыг бэлгийн дарамт үзүүлж, ёс бус хэллэгтэй мессэжээр дарамталсан гэж олон нийтэд мэдээллэсэн. Энэ явдлын дараа түүнд Д.Мурат гишүүн “гар хүрч” хөнгөн зэргийн гэмтэл учруулжээ. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл ангийг үндэслэн шалгаж, яллагдагчаар татсан гэх мэдээлэл байгаа юм. Б.Бахытгүл эмэгтэйн өмгөөлөгч Г.Батбаяр хэрэгт холбогдсон Д.Мурат гишүүнийг хоёр эхнэртэй байх магадлалтай гэдгийг хэлжээ.
Тэрбээр news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Д.Мурат бол гэр бүлийн хувьд тогтворгүй хүн юм байна, Хятад улсын иргэнтэй гэр бүл болсон байж болзошгүй, хоёр эхнэртэй байх магадлалтай, диплом нь хуурамч байж магадгүй гэх мэт үндэслэлээр бид хардаж байгаа. Д.Муратын эхнэр нь Хятад улсын иргэншилтэй байснаа Казакстаны иргэн болчихсон одоо Алмата хотод амьдарч байгаа. Гэтэл одоо Монгол Улсын иргэнтэй гэр бүл байна. Хэрэв Д.Мурат гишүүн Хятад улсын иргэнтэй гэрлэсэн бол Хятадын хүргэнд тооцогдоно. Үүнээс гадна тэр хүн Баян-Өлгий аймагт “Шанагатын уурхай”-н лиценз эзэмшиж байна. Энэ ордын тусгай зөвшөөрөл хуулийн дагуу авагдсан эсэх олон асуудал бий” гэжээ.
УИХ-ын гишүүн Д.Мурат яллагдагчаар татагдсан гэдгээ сэтгүүлчдэд өчигдөр хэлсэн бөгөөд мэдүүлгээ өгсөн гэж тайлбарласан юм. Мөн тэрбээр энэ бүхнийг цаг хугацаа харуулна гэжээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо