Дуучин Укагийн дүү Хөтлөгч, фитнесчин Д.Уранзаяа нэлээд нээлттэй нэгэн. Саяхан дуучин А.Хишигдалайд хайраа илчилмээр байна гэжээ. Энэ хоёр анх танилцсанаасаа хойш өдийг хүртэл жаргал зовлонгоо хуваалцсан найзууд болсон аж. Тэрээр өөрийн хуудаснаа “Хэдэн жилийн өмнө найзынхаа төрсөн өдрөөр танилцаж байсан юм. Нэг тийм хурдан яриатай, хурц үгтэй охин байлаа. Телевизээр л харж байсан ямар ч л байсан дуулдаг охин. За хажуунаас нь дуулахыг нь сонсоод эрүү ам салсан уу яасан. Ангайсан гэдэг шиг хоолойг нь сонсоод алмайрсан. Харьцахад дэндүү амар шулуун шударга. Сэтгэлийн дуудлагаар ч гэх юм уу нэг мэдэхэд өнөөдрийг хүртэл өдөр болгон сонин сайхнаа ярьдаг миний найз болсон. Байнгын ярьж бичиж уулздаг ч тэр болгон сэтгэлээ илчилж байгаагүй юм байна найздаа. Би гэж хүн ойрдоо болж л өгвөл бичиж, болж л өгвөл хайраа илчилмээр байдаг болчихож. Нас сүүдэр маань гайгүй байгаа даа... Амьддаа бие биенээ хайрла гэдэг үг алдсаныхаа дараа халаглаж биш амьд ахуйд нь хайраа илчлэх гэсэн үг гэж би ойлгодог болсон. Өнөөдөр найздаа зориулж бичмээр санагдлаа” хэмээн өөрийн болоод А.Хишигдалайн тухай дурсамж, дуртадгалуудаа бичсэн байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа