Мисс Т.Батцэцэгийн хялбар мөнгөжих амьдрал

Admin
Өчигдөр 17 цаг 15 минут

Мисс Т.Батцэцэг Miss Earth 2012, Mисс Монголиа, Манжуурын Мисс, Дэлхийн Мисс зэрэг томоохон тэмцээнүүдэд оролцож монголын сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор орох болсон. Гэвч харамсалтай нь цуутай хүүхэн хуримгүй гэдэгчлэн олон эрчүүдтэй нэр холбогдож Мисс гэх эрхэм алдараа доош нь хийсээр өдийг хүрлээ. Эрчүүдийг оймс шигээ сольж буй түүнийг эмэгтэй Донжуан гэлтэй. Гэхдээ энгийн нэг эрийг бус бийлэгжүү эрчүүд түүний хараанд өртөх ажээ. Одоогоор түүний сольсон эрчүүдийг яг хэд, төд гэх албан ёсны тоо байхгүй ч нэлээд хэдэн бизнэсмэн эрчүүдийг дэгээдэж дэр нэгтгэн “салгах ёстойгоо салгасан шиг салгадаг чадварлаг эмэгтэй” гэж ойр дотныхон нь жиг жуг гэлцэх юм билээ. Түүнд одоогоор орлогын эх үүсвэр болох өөрийн гэсэн бизнес байхгүй атлаа хэнээс ч дутахааргүй тансаг амьдарч байгаа нь хачирхалтай. Загвар өмсөгчдийн нэг гарааны арга хэмжээ 50000-100000 байсан бол одоо нэг бүтэн шоугаар үнэлэгдэн дээд тал нь 300000 төгрөг болсон. Гэтэл иймэрхүү шоу монголд хэр хэмжээний давтамжтай болдог нь тодорхой. Олны танил сайхан бүсгүйд рекламны санал ирдэг л байх. Гэхдээ түүний japan town-д байх 3 өрөө байр, Toyota Hybrid Harrier болон түүний олон тансаг хэрэгцээг хангаж хүрэлцэхгүй нь мэдээж. Жирийн нэгэн айлын охин нөхөргүй атлаа ийн бийлэгжүү амьдралын хэв маягаар амьдрах нь олны сэрдлэгийг эрхгүй төрүүлэх аж. Хамгийн сүүлийн мэдээллээр Т.Батцэцэг нь нэгэн эрд нэлээд бэртэл автлаа зодуулан цагдаад өргөдөл гомдол гаргаж яваа сурагтай. Одоогоор шүүх хурал нь болсон эсэх нь тодорхойгүй байна. Тэр нь түүний ээлжит эр нь байсан эсэхийг хэлж үл мэднэ. Магадгүй түүний явдал суудлаас үүссэн маргаан байсан ч байж болзошгүй юм. Хялбарчилсан амьдрал хямдхан байдаг гэдэг дээ.