Дуучин гэгддэг боловч дуулсан дуу нь мэдэгдэхгүй хэд, хэдэн дуучид бий. Тэднийг бодвол “Хатариш” дуугаараа олноо алдаршсан дуучин Мино сураг, чимээгүй болсоор удаж байна. Бас ч гэж дэлгэцийн бүтээлд дүрээ үлдээгээд авсан сэргэлэн нэгэн. Эрх хонгор дуутай, гэнэн томоогүй жаахан охин шиг яриатай түүнийг зарим нэгэн өхөөрдөж байхад, зарим нь нялцагануур хэмээн төвөгшөөх нь ч бий. Сураг сонсохнээ урлагаас илүүтэй хувийн амьдралдаа анхаарч яваа гэнэ лээ. Сургуульд сурч, сургалт дамжаа хэсэх болсон тэрээр саяхнаас Belly Dance-ээр хичээллэх болсон гэнэ. Нэг хэсэг өгзөгөө томруулсан хэмээн олны анхаарлыг татаж байсан бол хэсэг хугацааны дараа нарийн сайхан бэлхүүсээр олныг гайхшируулах нь байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо