Жүжигчид Жаргалсайхан хүүд амьдрал бэлэглэхийг уриалж байна


Сошиалаар Жаргалсайхан гэх бяцхан хүүд 1000-д нэг удаа тохиолдох ховорхон хүнд өвчин тусаж Солонгост яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон тухай мэдээлэл гарсан. Гэтэл тус хүүгийн аав, ээжид монгол мөнгөөр 77 сая гаруй төгрөг дутаж монгол түмнээсээ тусламж хүссэн байна. Энэхүү хандивт манай урлаг соёлынхон нэгдэн тусламжийн гараа сунгахыг нийт монголчууддаа уриалжээ.