Дархан аварга Ж.Мөнхбатыг эцсийн замд нь үдлээ

Admin
Өчигдөр 13 цаг 43 минут

Дархан аварга Ж.Мөнхбатыг өнөөдөр 06:00-08:00 цагийн хооронд сүүлчийн замд нь үдлээ. Сүүлчийн замд үдэх ёслолд Ж.Мөнхбатын хүү, Японы сумо бөхийн их аварга М.Даваажаргал, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар гашуудлын үг хэлсэн юм.

Дархан аварга, УИХ-ын гишүүн, Бөхийн холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэ Таны тооцоотой нягт барилдаан, хөдөлмөрч тууштай зан чанар, аатай омголон дүр төрх бидний зүрх сэтгэлд хоногшин үлдлээ. Та эх орныхоо алтан хөрс шороонд амгалан нойрсдоо” гэв.

Эрхэм аваргаа үдэхээр монголчууд олноор хүрэлцэн ирсэн. Тэд “Энгүй их хүчтэй аваргын минь араас тэнгэр хангай хүртэл эмгэнэн гашуудаж байна даа” хэмээн сүсэглэн ярьцгааж байна. Өнөөдөр тэнгэрт цас хаялж байна. 

Монголын ард түмэн торгон дэвжээг хурцалж явсан алдарт аваргынхаа омог ааг, хүч бяр, ааль аашийг домог мэт ярьж, үргэлжид дурсах өдрүүд бидэнд үлдлээ. Ж.Мөнхбат аварга эцсийн амьсгалаа хураах хүртлээ монгол бөхийн тэргүүн магнай байсан юм. Бөхчүүд төдийгүй Монгол ард түмний сэтгэл эдгээр өдрүүдэд аваргын гэр бүлд тохиолдсон уй гашууг хуваалцаж байна. 

Эх дэлхийдээ тайван нойрсоорой аварга минь. Эх орон чинь эргэн төрхийг тань хүлээх болно.