Rokit Bay аав болжээ


Рэппэр Пуужин Баяраа буюу Rokit bay нэрээр олонд танигдсан О.Баярсайхан  бүх дууныхаа үг аяыг өөрөө зохиож, миксингээ хийж, CD-ний cover дизайнаа хийдэг гэдэг. Мөн шаарлагатай бол клипнийхээ эвлүүлгийг ч хийчихдэг хөдөлмөрч нэгэн. Тэрээр Монголын хип хоп ертөнцөд цоо шинэ өнгө төрх, хэмнэлийг мэдрүүлж гарч ирсэн Баяраа өдгөө Монгол шилдэг рэппэрүүдийн нэг хэдийнээ болсон билээ.  Түүний найз бүсгүйг Ану гэдгийг мэдэх хүн цөөнгүй байх. Энэ бүсгүй Make Up Artist чиглэлээр ажилладаг, хувийн гоо сайханы салон ч нээгээд амжсэн нэгэн. Дуулах сонирхолтой, тэр дундаа ковер дууг сайн дуулдаг гэнэ. Түүнийг хүмүүс Дуучин Баярцэнгэлтэй хамтаран Holly Dolly дуугаар нь сайн таних болов уу. Тэгвэл хосууд нуган үрээ саяхан өлгийдөн авчээ. Тэрээр аавын хайрыг мэдэрч үзээгүй гэх рэппэр маань хүүхдээ хайр халамжаар дутаахгүй өсгөх биз ээ.