АТГ-аас Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг сэжигтнээр татаж шалгаж буй. Энэ хүрээнд тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.
Тэгвэл сэжигтнээр тооцон цагдан хорих хугацаа дуусч байгаа тул өнөөдөр үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдгийг шүүх шийднэ. Тодруулбал, АТГ-аас дээрх хүмүүсийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурор саналыг хүлээн авч С.Баяр, Ч.Сайханбилэгт нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан үргэлжлүүлэн цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн юм.
Тэгвэл дөнгөж сая шүүхээс Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татаж, нэг сар хорихоор болсон байна. Харин С.Баярын асуудлыг яг одоо хэлэлцэж байна.
Тэднийг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж буй.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа