Жүжигчин Б.Амарсайханы эхнэр амаржаад удаагүй ч кино урлагт...


Жүжигчин Б.Амарсайханы гэргий С.Уран одонгийн хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Ийн амаржаад удаагүй ч кино бүтээл хийх ажилдаа ханцуй шамлан оржээ. Учир нь тэрээр Казакстан улсын уран бүтээлчитэй хамтран шинэ кино төслийн ажил эхлүүлсэн байна. Тэрээр 7 хоногийн өмнө киноны зураг авалтаа эхлүүлсэн бөгөөд Америк, Казакстан, Монгол гол дүртэй кинонд нийт уг 2 улсаас 13 уран бүтээлч, Монгол талаас 40 гаран уран бүтээлч нар оролцож байгаа аж. Фэйсбүүк дээр байгаа The Mongolian Connection page дээр өдөр бүр зураг авалт, уран бүтээлчидээ танилцуулсан постууд гарах тул тэрхүү хуудсанд лайк дарж нэгдэхийг нийт монголчуудыгаа уриалжээ. Дашрамд дуулгахад бидний нүдэнд байнга харагдаж дасал болсон "гэр хороолол"-ыг Монголд зураг авалтын обьект, талбай үзэхээр ирсэн гадны багийнхан  дэлхийн өөр аль ч улсад байхгүй обьект байна гэж маш их олзуурхсан ажээ. Тиймээс хаана ч байхгүй “гэр хороолол"-оо кинондоо оруулж, бид ялгаатай гэдгээ харуулна хэмээсэн байна.