Анх “Бодлын хулгайч” кинонд гол дүрийн найзын дүрд тоглон дэлгэцийн уран бүтээлд орсон тэрээр “Үргээлэг” 1,2 киногоор кино урлагт цахиур хагалсан жүжигчин Ж.Баясгаланг хүмүүс сайн мэдэх байх. Уран бүтээлч нөхдөө санхүүгээр дэмждэг учир түүнийг “Баян” Баясаа хэмээн хочилсон аж. Тэрээр “Үүрт гоулд” алтны компанитай бөгөөд Баян хоч нь зохисон гэмээр бийлгэжүү нэгэн гэдэг. Харин тэр олны өмнө харагдахаа болиод бараг жилийн нүүр үзэж байна. Учир нь өнгөрсөн оны хавар аваарт орон хүн бэртэл авсан билээ. Уг явдлыг эргэн сануулбал машинаар уралдах хоббитой тэрбээр ээлжит уралдаанаа хийж яваад осолд орон нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан түүний амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан. Тэрээр БНСУ-д эмчилгээ хийлгэж байсан боловч түүнийг суумгай болох магадлал өндөр гэсэн сэтгэл сэртхийлгэм мэдээ дуулдаж байсан билээ. Гэсэн хэдий ч жүжигчин Баясааг буян заяа нь түшиж сайн ханийн халамж асаргаанд хурдан эдгэрч тэр бүү хэл хөл дээрээ босон эх орондоо эргэн иржээ. Эмчилгээнээс гадна сэтгэл зүй, хайртай хүний анхаарал чухал нөлөө үзүүлдгийг Баясаагийн халамжит эхнэр ийнхүү харуулж чаджээ. Түүний гэр бүлд эрүүл энх, аз жаргал хүсье.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа