Мисс гэхээсээ илүү явдалаараа олонд алдаршиж буй Ю.Балжидмаа уншигчдын танил хэдийнээ болсон байх. Дуучин А.Хишигдалайн нөхөр “Опозит” хамтлагийн дуучин А.Гантулгын толгойг эргүүлж хосуудыг хоёр тийш болгож чадсан нэгэн. Гэвч Гантулгаасаа удалгүй уйдаж өөр бийлэгжүү нэгнийг хайх болсон аж. Харин тэр одоогоор дараагийнхаа нэгэн гэр бүлийг үймүүлж байгаа бололтой. Юу гэхлээр топ Д.Дүрэвсүрэнгийн нөхөр болох Л.Ганбаяртай амрагласан гэх олны яриа байна. Л.Ганбаяр гэгч нь Монголчуудад танигдаагүй ч нэр нь бизнесийн ертөнцөд сонсогддог нэгэн. Тэрээр Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Австралийн хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулсан “Xanadu Mines” компанийн Монгол дахь захирал, уул уурхайн нууцлаг залуу хөрөнгөтөн юм. Австралид өмнөх эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байхдаа энэхүү компаниа байгуулж амжилтанд хүрсэн гэдэг. Угийн сэргэлэн сүйхээтэй эр тэндэхийн баячуудтай уулзаж Монгол руу анхаарлыг нь татаж чадсанаар компаниа байгуулжээ. Пүүжээ нөхөртэйгэээ амьдарч байх хугацаандаа нөхөрөө ихэд нууцалдаг байсан нэгэн. Гэсэн хэдий ч цуутай Ю.Балжидмаагийн хараанд өртөн гэр бүлийн харилцаанд нь асуудал үүсээд байгаа болов уу. Ю.Балжидмаа нь Miss Mongolia-2014 тэмцээнд орохдоо насаа дарж, шоу хийн олны гайхширлаыг төрүүлээд авсан удаатай. Түүний энэ мэт үйлдэлүүдээс хархад бусдын нөхөрийг эргүүлэх нь ухамсарт нь байж болох л асуудал мэт тусдаг байх. Харин топ Дүрэвсүрэнгийн өмнөх эрээн, бараан амьдралуудыг уншигчид хэлүүлэлтгүй мэдэж байгаа учир би энд дурьдаад хэрэггүй биз. Ямартай ч Ю.Балжидмаа гэх бүсгүй “Цуутай хүүхэн хуримгүй” гэх үгийг санаж явахад илүүдэхгүй биз ээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа