Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн Дархан аварга, Олимпын мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр 77 насандаа өвчний улмаас таалал төгссөн харамсалтай мэдээг бид дуулгаж байсан билээ. Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дархан аварга Ж.Мөнхбат үндэсний бөх болон чөлөөт бөхийн төрлөөр тив дэлхийд гарамгай амжилт үзүүлсэн дэлхийн тамирчин юм.
Түүний хүү арлын япоынг эзэгнэсэн их аварга Хакухо М.Даваажаргал аавыгаа эцсийн замд нь үдэхээр Өчигдөр 21 цаг 20 минутад эх орондоо газардлаа. Тэрээр хадам аав, ээж эхнэр хүүхдийн хамт нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн байна. Маргааш буюу баасан гаригт монгол түмний бахархалт Дархан аварга Жигжидийн Мөнхбат агсаныг эцсийн замд нь үдэх ажээ.
Эх орондоо эргэж төрөөрэй та минь. Ум сайн амгалан болтугай.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо