Жүжигчин Б.Цэцэг “Дух”-гүй болов


Хэт таргалалтаас гоолингоо болсон жүжигчин Б.Цэцэг цахимаар алдаршаад буй. Үндэсний үйлдвэрлэгч брэндийн нүүр царай болж загварын зургуудаа олонд дэлгэхийн чацуу саяхан болоод өнгөрсөн хүчирхийллийн эсрэг жагсаалд арай л өөр уриа лоозон барьсан харагдана лээ. Юу гэхлээр бандаашийн хэлбэртэй лоозонгийн самбар дээр “БАНДААШАА ТАТ” хэмээн бичсэн нь их өвөрмөц байсан юм. Түүнийг зарим нэг хэвлэлүүд “Дух” Цэцэг хэмээн хочилдог нь нууц биш. Тэгвэл саяхан тэрээр үсний засалтаа өөрчилж духаа халхалсан байна. Ийн “Дух” Цэцэгээ духгүй болжээ.