Жүжигчин Б.Тамир ингэж хэлбэрдэхгүй ээ...


Б.Тамирыг  урлагийн гэр бүлээс гаралтай авьяаслаг, царайлаг нэгэн гэж үзэгчид үнэлдэг. Тэрээр Зүрхний хилэн, Маш нууц, Байтаг богд кинонуудын найруулагчаар ажиллаж хэр мэдрэмжтэй, авьяастай найруулагч болохоо харуулсан  чадварлаг уран бүтээлч гэгдээд байгаа.  Энэ мэт уран бүтээлийн хувьд олзтой яваа тэрбээр хувийн амьдрал дээрээ ихээхэн асуудалтай нэгэн.  Албан тоог нь ч мэдэхгүй ч олон эмэгтэйтэй нэр холбогдож саллаа, нийллээ гэх мэдээллийг хэвлэлийн нүүрүүдэд байнга бичүүлж явдаг нэгэн. Мөн аливаа амжилт бүтээлээ ярихдаа “би тэгсэн” “миний хөдөлмөр” гэх мэтээр ярьж бусдынхаа оролцоог үл үнэлэх гэж зарим нь ам муутай байх юм билээ. Саяхан дагагч олондоо ном хэрхэн уншихыг зөвлөхдөө “Монголчуудаа ном уншицгаая, жаахан филдэртэй уншаарай. Бүх туйпууг цуглуулж болно. Эрэмбэ дараатай барих юм бол барилга болно. Номыг ч гэсэн тэгж уншаарай” хэмээн усанд сэлэхдээ сэтгүүл харж буй зургаа нийтэлжээ. Хүмүүс их л эгдүү нь хүрсэн бололтой. Ингэж унших уу хэмээн хошгинож байна лээ.