Топ модель Д.Пүрэвсүрэн загварын тайзнаасаа завсарлага авч, дэлгэцийн бүтээлүүдээс хэсэг хугацаанд холдоод нам жимхэн байна. Алтны магнатаас өлгийдөн авсан анхны охин нь жил ирэх тусам өсч, томрон ээжийгээ баярлуулж байгаа. Ээжтэйгээ адилхан эргэлдсэн алаг том нүдтэй түүнийг ирээдүйд ээжийнхээ шийрийг хатаах үзэсгэлэнт бүсгүй болоход эргэлзэх зүйл алга. Тэгвэл өнөөдөр охиных нь төрсөн өдөр тохиож байна. Хаана ч явсан ээжтэйгээ цуг байж, хамт selfie хийдэг тэрээр ээжийн охин бас сайн найз нь гэнэ лээ. Тэрээр өөрийн цахим хуудаст “Хонгорхон хөөрхөн охиндоо хорвоод мэндэлсэн өдрийн баяр хүргье. Миний бахархал, миний найз, миний үргэлжилэл чамдаа охин минь болж ирсэнд хязгааргүй ихээр баярлалаа” хэмээжээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо