Өмнөд Солонгосын алдарт дуучин Тэяан (Taeyang) болон бидэнд “Нархан” киноны гол дүрээр танигдсан Мин Хюрин (Min Hyorin ) гарагт хуримаа хийгээд удаагүй байгаа билээ. Тэдний хуриманд Кпопын болон Өмнөд Солонгосын кино урлагийн томоохон одууд хүрэлцэн ирж баяр хүргэжээ.
2015 оноос эхлэн үерхсэн хосууд маань 2017 оны төгсгөлд ирэх онд хуримаа хийнэ гэсэн гайхалтай мэдээг сонсогч фэнүүддээ инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Кпопын томоохон төлөөлөгч болох дуучин Тэяан нь энэ жил 30 нас хүрэх ба жүжигчин Мин Хюрин 32 настай аж.
Тэдний хурим Гёнггидунд байрлах сүмд болж өнгөрсөн бөгөөд хуримын дараах цайллага Paradise city-д болжээ. Paradise city-гийн дотоод заслыг Twilight цувралын хуримын хэсгийн зураг авалтанд ажилласан дизайнер Ёнсон Мартин (Youngsong Martin) хийжээ.
Хуримын хөтлөгчөөр Ки Тэ Ён (Ki Tae young) ажилласан Zion T ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ. Харин ёслолын дараах цайллагыг хамтлагийн гишүүн Дэсон (Daesung) хөтөлж Сиэл (CL) болон Сынри (Seungri) нар хүрэлцэн ирсэн хүмүүст зориулан дуулсан нь олныг хөгжөөсөн юм.
Түүний хуримын талаар YG энтэртаймент:
"Бид Тэяан болон Мин Хюриний гэрлэх ёслолд баяр хүргэсэн бүх хүмүүст талархал илэрхийлж байна. Тэднийг хайрлаж, тэдний хуримын ёслолд анхаарал хандуулсанд баярлалаа. Өнөөдрийн хуримын ёслол маш сайхан болж өндөрлөлөө. Цаашид хосуудын ирээдүйн амьдрал та бүхний өгсөн хайраар ивээгдэж аз жаргалаар дүүрэн гайхалтай байна гэдэгт итгэлтэй байна. Бид та бүхнээс хосуудын шинэ эхлэлийг дэмжээсэй гэж хүсч байна. Баярлалаа" гэсэн байна.
Ингээд түүний хуримын зураг болон ирсэн зочдын зургийг сонирхуулая.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа