Оны өмнө амаржиж үрийн зулай үнэрлэсэн хөтлөгч Э.Уянга ойрын өдрүүдэд гарч, орох цаг зав боломжийн байгаа бололтой. МУИС-ийн утга зохиолын ангийг төгссөн тэрээр өчигдөр ангийн найзынхаа номын нээлтэд очжээ. Тэгэхдээ уулзаагүй удсан хүмүүстэйгээ уулзаж, багш нартайгаа мэнд мэдээд сайхн байсан тухайгаа цахимаар илэрхийлжээ. Мөн тэрээр найзынхаа номыг “утга зохиолд дурлагч үнэнч уншигчид, утга зохиолтой анхлан танилцаж буй хүүхэд залууст, уншдаг хэдээсээ өөртэй танилцах хүсэлтэй эрэлчидэд гээд хүн бүрийн ширээн дээр заавал байх ёстой, мөлжөөд л, уншаад л, эргүүлж тойруулаад дэргэдээ байнга байлгаж баймаар уйгагүй их судалгааны үр дүн, урт настай сайн бүтээл болжээ” хэмээн ихэд магтсан байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо