Б.Ганчимэг нэг л өдөр жүжигчин Б.Энхтүвшинийг найз залуугаар сонгож олон залуусын сэтгэлд сэмхэн харуусал төрүүлсэн. Гэвч тэдний хайрын романсд төгсгөл ирж хосууд хоёр тийш болсноор жирэмсэн хоцорсон А.Ганчимэг бяцхан охиноо ганцаараа өлгийдөж авсан билээ. Жүжигчин Б.Энхтүвшин ч БНСУ-д урлагийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцахаар одсон бөгөөд төд удалгүй охиноо санаж бэтгэрээд эргэж ирэхэд нь жүжигчин А.Ганчимэг хүлээж аваагүй талаар хэвлэлийнхэнд ярьсан удаатай.
Хөл хүндтэй байхад нь хаяж одсон залууг хүүхдээ санаад ирэхэд нь уулзах хүсэл байгаагүй гэдгээ жүжигчин бүсгүй ч хүлээн зөвшөөрсөн билээ. . Тэгвэл саяхан жүжигчин Б.Энхтүвшин өөрийн цахим хуудаснаа “Өнгөрснийг өнгөрсөнд нь орхиод урагшлах хэцүү. Гэхдээ ингэж чадсан тохиолдолд зөв зүйтэй шийдвэр гаргаснаа хожим нь та мэдэх болно” хэмээн цэцэрхсэн бөгөөд фэн охид нь үүний хариуд “Тухайн үед зөв шийдвэр мэт санагдах боловч хожим нь та харамсаад ч барахгүй том алдаа байвал яана” гэж сануулаад авчээ.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо