Манай сайт нь 2017 оны 10-р сарын 17-ны өдөр УИХ-ын “УИХ-ын гишүүн Б.Ундармаа, түүний нөхөр болох Капитал банкны захирал А.Ариунболд нар өөрийн ХОМ-т тусгагдаагүй аж ахуйн нэгжийг бусдаас нэхэмжилжээ. Үүнд нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү нар холбоотой. Эдгээр хүмүүс албан тушаал эрх мэдлээ ашиглан авто замын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ зам ХХК”-ийг хувьцаа эзэмшигчдэд нь мэдэгдэлгүйгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авчээ" гэсэн худал мэдээллийг манай сайтын сэтгүүлч эх сурвалжаа сайн судлалгүй сайтдаа оруулсан болно. Энэхүү мэдээ нь баримтгүй ташаа мэдээлэл бөгөөд сайтын хамт олноос УИХ-ын гишүүн Б.Ундармаа болон түүний нөхөр А.Ариунболд, УБЕГ-ын дарга Р.Содхүү нараас хүлцэл өчиж байна.
Папараци вэб сайтын ажилтаны хариуцлагагүй байдлаас болж нийтлэлд дурьдсан мэдээллийн үндсийг хянаж, үнэн зөвийг шалгаагүй эх сурвалжаа нягтлах арга хэмжээ аваагүйгээс УИХ-ын гишүүн Б.Ундармааг хуурамч бичиг баримт үйлдсэн гэж гүтгэсэн, түүний нэр тар, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тарааж олон нийтийг төөрөгдүүлэн Монгол улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчсөн үйлдэлд олон нийтээс уучлалт хүсэж энэхүү залруулгыг гаргаж байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа