Л.Балхжавын 13 хэмээн нэрлэгдсэн шижгэсэн хэдэн залуусаас ганцаараа үлдэж уран бүтээл туурьван хөдөлмөрлөж яваа дуучин бол С.Бичүү юм. Тухайн үед Мөнхбат, Үүрээ, Бичүү, Орхонцэцэг, хоёр Нандиа зэрэг олон залуу уран бүтээлчид хүчээ авч байснаас өнөөдөр хөдөлмөрлөж чадсан нь үлддэг гэдэг зарчмаар дуучин С.Бичүү рок попын ертөнцөд өөрийн содон өнгө аяс, дуу хоолойгоороо нэгэнтээ тамгалагджээ.
Түүний өнгөрсөн жил гаргасан "Зоргол нүдэн” дуу нь олон залуусын сонсох дуртай ХИТ дуу болж 2017 оны "Морин хуур” наадмын тусгай байрын шагнал хүртэж байлаа.
Харин 2018 он гарсаар тэрээр хэд хэдэн уран бүтээл дээр ажиллаж байгаа бөгөөд "ЭНХРИЙЛМЭЭР” хэмээх шинэ уран бүтээлээ сонсогч фенүүддээ хүргэжээ. Энэхүү дууны аяыг МУУГЗ Л.Балxжав, шүлгийг МУСГЗ Ш.Гүрбазар, Гитарчнаар Атка, хөгжмийн найруулгыг Ц.Байдраг хийсэн бол ERKHES Entertainment дүрсжүүлжээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа