Ла Сантэ” эмнэлгийн захирал З.Болормаа: Манай аппарат эмэгтэйчүүдийн бүх асуудлыг шийдэж өгдөг


Аарцаг ёроолын булчин чангалах хамгийн сүүлийн үеийн нөхөн сэргээх физик эмчилгээгээр мэсгүй, эмийн бус аргаар шамбарам, давсаг үтрээний булчин чангалах, цэвэршилт, үргүйдэл, цистит, шээс задгайрах, төрсний дараах булчин сулрал зэргийг төгс эмчилдэг “Ла Санте” эмнэлгийн захирал З.Болормаатай ярилцлаа.

“Ла Санте” эмнэлэгийн талаар уншигчдадаа танилцуулан мэдээлэл өгөөч?

Манайх гэр бүлийн гишүүн бүрт уриатайгаар арьс гоо засал болон бие арчилгаа, гэр бүлийн СПА саун, үсчин, гоо сайхан, маникюр, педикюур чиглэлээр тасралтгүйгээр 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаад 2016 оноос эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн эмнэлэг болон өргөжиж, эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх физик эмчилгээний PHENIX нано аппаратыг Монголд албан ёсны эрхтэйгээр эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлэн аарцаг ёроолын булчин чангалах физик эмчилгээг хийж байна. Энэхүү аппаратаар мэсгүй, өвдөлтгүй, зовиургүй эмийн бус аргаар эрэгтэйчүүдийн шээс задгайрах, шээс хаагдах, давсаг, түрүү булчирхайн үйл ажиллагаа алдагдах, цагаан мах урвах буюу шамбарам зэргийг хамгийн сүүлийн үеийн нөхөн сэргээх физик эмчилгээгээр төгс эмчилж байна. Эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог цистит, эрт цэвэрших, умай хуурайшилт, үргүйдэл, үтрээний булчин чангалах, төрсний дараах шамбарам болон булчин сулрал зэргийг төгс эмчилж байгаагаараа манай эмнэлэг маш онцлог. Уг эмчилгээг хийлгэхээр Франц улсыг бусад улс орны иргэд зорих нь түгээмэл байдаг. Манай улсын эмэгтэйчүүд ч тус улсыг зорьж эмчилгээ, үйлчилгээ авдаг. Франц улсад өртөг өндөртэй энэхүү эмчилгээг манай эмнэлэг Монголд нэвтрүүлэн эмчилгээ үйлчилгээ хийж байна. Бага аарцгийн булчин чангалах эмчилгээнээс гадна цус цэвэрлэн залуужуулах цахилгаан аппарат, VIP зэрэглэлийн саун, Рама жакузи, бүтэн биеийн эмчилгээний болон амраах бариа засал, арьс арчилгаа зэргийг дээд зэрэглэлийн орчинд үйлчилгээ үзүүлж байна.

Физик эмчилгээний PHENIX нано аппаратын талаар дэлгэрэнгүй танилцуулаач?

Манай PHENIX аппаратын нэршил нь аарцагны булчин чангалагч. Энэхүү аппарат нь цахилгаан соронзон долгионы эмчилгээ хийж булчингийн эд эс болгоныг сэргээж өгдөг НАНО дэвшилтэт технологи юм. Эмэгтэй, эрэгтэй хүмүүс үзлэгт ороод аппаратаар оношлуулж эмчилгээнд хамрагдана. Энэхүү аппарат нь бага аарцаг ёроолын эрхтэн системийн бүх эд эсийг сэргээж, цусан хангамжийг сайжруулдаг, булчин чангалах  цогц үйлчилгээтэй юм. Франц улс энэхүү аппаратыг эрүүл мэндийн даатгалд 1985 онд хамруулсан. Ингэснээрээ  эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бүх эмэгтэйчүүдийг төрсний дараа уг аппаратанд хамруулдаг төдийгүй ирээдүйд бий болох эрсдэлээс урьдчилан сэргийлж чаддаг.

Энэ төрлийн булчин юунаас болж сулардаг вэ, Ямар хүндрэл гарах вэ?

Доод эрхтэн системийн үйл ажиллагааг хэвийн хэмжээнд байлгах нь тухайн хүнээс өөрөөс нь маш их шалтгаалдаг. Бага аарцгийн булчин сулларснаар эрэгтэйчүүдийн хувьд шээхдээ хүнд дүлж шээх, түрүү булчирхай асуудалтай болох, цагаан мах урвах зэрэг хүндрэл гардаг.

Харин эмэгтэйчүүдийн хувьд  жирэмслэлтээс үүдсэн булчин сулрал ихэвчлэн үүсдэг ба төрөлт хүндрэлтэй явагдах нь үтрээний булчинг маш ихээр сулардаг.  

Аарцгийн булчин сулардаг үндсэн 4 шалтгаантай. Энэ нь өтгөн хаталт, жирэмслэлт, хэт их таргалалт болон ханиад зэрэг юм. Мөн дархлаа султай, астамтай хүмүүс ч аарцгийн булчин сулралд түгээмэл өртдөг. Учир нь ханилгах тоолонд аарцгийн булчинд ачаалал ихээр ирдэг.

Булчин суларсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Европт эмэгтэйчүүдийг төрсний дараа булчингийн үйл ажиллагааг сайжруулах эмчилгээнд хамруулдаг. Мөн аборт, зулбалт зэргээс үүссэн сөрөг үр дагаварыг бууруулж цусан хангамжийг нөхөн сэргээх зорилгоор уг эмчилгээг хийдэг. Бага аарцгийн булчин сулрахаар цагаан мах гарах буюу шамбарам, гемморой, өндгөвчний уйланхай, шээс задгайрах, ойр ойрхон шээс хүрэх, шээсээ барьж чадахгүй байх, ханиах найтаах, инээх зэрэгт шээс дусагнах шинж тэмдэгүүд илэрдэг. Эрэгтэй хүнд ч ялгаагүй илэрдэг. Цаашлаад бэлэг эрхтэнтэй холбоотой хүндрэлүүд гарч эхэлдэг. Бэлгийн үйл ажиллагаа нь хүний амьдралд гол үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү үйл ажиллагаа алдагдахаар дур ханамж багасахаас гадна гэр бүлийн гадуурх харилцаа үүсэх зэрэг сөргөөр нөлөөлж эхэлдэг.

PHENIX нано аппарат эмчилгээнээс гадна оношилгоо хийдэг гэв үү?

Уг аппарат өөрөө оношилгоо хийдэг. Булчингийн үйл ажиллагаа хэдэн хувьтай суларч, гэмтэж, тасарсан зэргийг phenix аппарат нь оношилж эмчилдэг. Оношилж, эмчилгээ хийлгэхэд хамгийн багадаа 10 удаа, ихдээ 25 удаа орох заалтыг заадаг. Нэг удаагийн эмчилгээнд орох хугацаа тухайн хүнээс хамаарч 20-40 минут эмчилгээ хийгддэг. Нөхөн сэргээх физик эмчилгээ нь эхний оролтоосоо эхлээд мэдэгдэхүйц үр дүнгээ өгдөг. Хүн бүрт нэг удаагийн лацтай хошуу задалж эмчилгээ хийгддэг.

Энэ төрлийн өвчлөлд өртсөн хүмүүс ичиж, зовдогоосоо болоод эмчид хандалгүй өвчнөө хүндрүүлээд байдаг?

Манай эмнэлэг үйлчлүүлэгчийн хувийн нууц, нэр хүндийг хамгаалах үүднээс мэдээллийг нь өндөр нууцлалтай чанд хадгалдаг. Мөн өндөр зэрэглэлээр VIP үйлчилгээ үзүүлдэг.

Танай эмнэлэг уг аппаратыг нэвтрүүлснээр гарсан үр дүнгээсээ хуваалцаач?

Манай РНENIX аппаратанд орсноор маш олон эмэгтэй жирэмсэн болсон. Эрт цэвэршээд найман сар гаран сарын тэмдэг нь ирээгүй эмэгтэй аппаратанд гурван удаа ороод хэвийн болсон. Шээс задгайралтай хүмүүст маш түргэн хугацаанд гайхалтай үр дүн гарсан. Мөн шамбарам өвчинтэй маш олон хүн эрүүлжиж байгаа. Архаг үрэвсэлтэй миом, кистатай хүмүүс ирж эмчилгээ хийлгэж үр дүн маш өндөртэй гарсан. Шээс задгайралын хагалгаа хийлгэх гэж байгаа бол эхлээд манай эмнэлгийг зорихыг зөвлөж байна. Кесер хагалгаа болон бусад хагалгаа хийлгэсэн бол зайлшгүй уг аппаратанд орох нь зүйтэй. Ингэснээр тухайн өвчний эдгэрэл маш сайн нөлөөлж төгс эмчлэгддэг. Мөн үтрээний лазер эмчилгээнд орсон хүмүүс манайд ирж эмчлүүлдэг. Үтрээний лазер хийлгэсэн бол уг аппаратанд орохыг зөвлөж байна. Ингэснээр аппарат маань өөрөө нөхөн сэргээж эмчилдэг гэдгийг онцлон хэлмээр байна. Манай аппарат эмэгтэйчүүдийн бүх асуудлыг шийдэж өгдөг. Мөн эрэгтэйчүүд орох бүрэн боломжтой. Сексийн таашаал авахгүй, дур тавихгүй, хүсэхгүй гэх асуудалтай эмэгтэйчүүд манай төвд их ханддаг. Эмэгтэйчүүдийн бусдад яриад байддаггүй хувийн асуудлыг бид шийдэж өгч байгаадаа маш их баяртай байгаа. Учир нь үйлчлүүлэгчид маань аппаратанд ороод сексийн харьцаанаас таашаал авах нь сайжирсан гэж бидэнд талархлаа илэрхийлэх нь олонтаа.

Иймээс булчингийн үүрэг, гэр бүлд нөлөөлөх нөлөө, жирэмслэлт төрөлтийг хялбарчлах арга зам, геморрой буюу шамбарамаас салах арга зам, шээс задгайрлыг төгс эмчлэх эмчилгээний хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийн төгс шийдлийг сонгон манай эмнэлэгийг зориорой гэж хэлмээр байна.