ХАКУХО АВАРГАДАА БАЯРЛАЛАА


Хирошимагийн Их Сургуулийн Эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулахад сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал биечлэн оролцож Монгол, Японы хамтын ажиллагааг хөгжүүлэх, ХСҮТ-ийн туяа эмчилгээг хөгжлийн шинэ түвшинд гаргах үйлст том түлхэц, баталгаа болж дэмжлэг үзүүллээ. Мөн ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн, их аварга Хакухо М.Даваажаргалын хамт Хирошимагийн Өндөр Нарийвчлалтай Туяа Эмчилгээний төв (HIPRAC)-д байдаг, хавдартай хүмүүс эмчилгээгээ дуусахаар хавдраа яллаа гэж цохьдог Хонхны хөшөөн дээр очин Монголын хорт хавдраар өвдсөн хэн бүхэнд эдгэрэл, сайн сайхныг хүсч хонх цохилоо. Монгол хүний эрүүл энхийн төлөөх үйлст гүүр болж эв санаа, дуу хоолойгоо нэгтгэсэн ИХ АВАРГАДАА нийт монголчуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.