Дуучин Ч.Цэлмүүний нөхөр шинэхэн амрагтайгаа...


Дуучин Ч.Цэлмүүн анхлан экс нөхөр Алтанхайрхн гэх залуутай нижгэр хурим хийж уран бүтээлээ хүртэл орхино хэмээн ам гарч байсан удаатай. Удалгүй хосууд Оргил хэмээх хүү төрүүлсэн ч харамсалтай нь амьдралаа хоёр тийш болгоод багагүй хугацаа өнгөрчээ. Н.Алтанхайрхан гэх залуу дуучин Цэлмүүнтэй гэрлэснээс хойш дуучин бүсгүйгээс дутахааргүй олны танил болсон бөгөөд үе, үе түүнийг дагасан хэл ам гарах болсоор өдийг хүрсэн.

Харин өдгөө Н.Алтанхайрхан нь шинэхэн амрагтайгаа учирсан явж байна. Түүний энэ удаагийн амраг нь Монгол модел агентлагийн загвар өмсөгч бүсгүй ажээ. Тэрээр сүүлийн үед байнга хамт явах болсныг зарим нэг ажигч хүмүүс хэдийнээ мэдээд авчээ.