Т.Дэлгэрмөрөн: Гэхдээ л би хуримаа заавал хийнэ


Дуучин Т.Дэлгэрмөрөн хуримаа хийжээ гэсэн  шуугиан тариулсан шинэ клипний зураг авалт түүнд их эмзэг байсан бололтой. Л.Балхжавын ая, яруу найрагч Д.Ган-Очирын шүлэг “Хайрын хурим” дууг дуучин Т.Дэлгэрмөрөн залуу дуучин М.Золжаргалын хамтаар дуулж олны хүртээл болгож байгаа билээ.

Хайрт гэргийгээ аймшигт өвчний улмаас алдаж, бие сэтгэлийн тамд яваа Дэлгэрмөрөн одоо л тайвширч байгаа гэлтэй. Дуучин М.Золжаргалтай хамтран уг шинэхэн уран бүтээлимйнхээ клипээ хийлгэсэн нь түүнд аймшигтай боловч гайхамшигтай мэдрэмжийг өгсөн гэнэ. Энэ тухай дуучин Дэлгэрмөрөн "Би хуримаа хийнэ, хэзээ ч юм, хэнтэй ч юм бүү мэд. Гэхдээ л би хуримаа заавал хийнэ" хэмээсэн байна.