Гэгээнтэн багш бусдын нөхөрийг булаасан Х.Мөнгөнцэцэгт юу айлдав...


Орчин үеийн нийтийн дууны урлагт хоолой хоршуулж хослон дуулж гарч ирсэн залуухан хос дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар өрх тусгаарлаад удаж байна. Тэднийг салгасан  “ХОРОЛМАА” гэх дуучин Х.Мөнгөнцэцэг Б.Болдоос хүү төрүүлээд нууцалж байсан ч манай папарацид хүүгээ тэврэн хамт явж байгаа нь өртөж хамт амьдарч байгаа нь батлагдсан билээ. Хамгийн харамсалтай нь дуучин Мөнгөнцэцэг нь Чулуунчимэгийн дотны найз юм. Ийн сайн найзынхаа араар тавьж эр нөхөрийг нь салгана гэдэг байж болошгүй том нүгэл билээ.

Тэгвэл дуучин Х.Мөнгөнцэцэг Наро Банчэн гэгээнтэд саяхны нэг өдөр бараалхасан сурагтай. Харин Гэгээнтэн маань дуучин бүсгүйд “айл, гэрийн амьдралыг салгаж үймүүлнэ гэдэг  маш том үйлийн үртэй нүгэл” гэдэгийг сайн ойлгуулж айлдсан биз ээ.