Жүжигчин Шүүдэрцэцэг Драмын театрын жүжигчин Тодгэрэлтэй үерхэж байгаагаа албан ёсоор зарласнаас хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. Энэ тухай мэдээлэлд хүмүүс элдэв бусаар хэлсээр өдийг хүрсэн. Тэдгээр хүмүүст хандаж Шүүдэрцэцэг хатуухан үг хэлээд авсан байдаг. Зарим нэг хүмүүст зориулж шүлгээр хариу бичсэн нь сошиалд хаа нэг харагддаг. Учир нь тэрээр шүлэг бичих хоббитой гэнэ. Энэ тухай нэгэн ярилцлагадаа “Миний бас нэг сонирхол, хобби. Хааяа шүлэг бичих дуртай. Онгод орсон үедээ, эсвэл аман дээр гараад,яг хэлэхэд бэлэн болчихсон зүйлээ би шууд буулгаад, хадгалах дуртай. Бас өөрийнхөө тоглосон кино, хэвлэлд өгсөн жижиг том хамаагүй ярилцлагасэтгүүл, зурагт хуудас гэх мэтийг бүгдийг нь цуглуулдаг. Гоё байдаг. хэмээжээ. Ямартай ч давхар, давхар авьяастай бүсгүй маань саяхны нэг кино нээлтэнд давхар дээлтэй хүрч иржээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа