59 настай Монгол эмэгтэй 100 км-ийн марафонд түрүүллээ


Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдсан хоёр төрлийн марафонд манай улсын тамирчид болох З.Нина болон Р.Эрдэнэ-Оргил оролцлоо. Тэдний эхний удаагийн марафон нь Өмнөд Солонгосын Бусан хотод болсон "50 км-ийн Супер-Марафон" юм. Тус тэмцээнд манай улсын болон бусад орны нийт 10 мянга гаруй тамирчид оролцжээ.

 

 

Эмэгтэйчүүдийн төрөлд З.Нина хамгийн шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарчээ

"50 км-ийн Супер-Марафон"-д манай улсын тамирчин З.Нина оролцсон бөгөөд тэрээр энэ төрөлд түрүүлэн, алтан медалийг энгэртээ зүүжээ. Харин Р.Эрдэнэ-Оргил эрэгтэйчүүдийн төрөлд VI байр эзэлсэн аж.

Дараа нь хоёр тамирчин маань хоёулаа Чежү арал дээр болсон Олон улсын "100 км"-ийн Супер-Марафон"-д оролцсон бөгөөд З.Нина ахмадууд, Р.Эрдэнэ-Очир залуучуудын ангилалд өрсөлдөж З.Нина дахин алтан медаль хүртсэн байна.

 

Р.Эрдэнэ-Оргил эрэгтэйчүүдийн төрөлд мөнгө медаль хүртсэн

Харин Р.Эрдэнэ-Очирын хувьд энэхүү тэмцээн нь анхны Олон улсын тэмцээн байсан бөгөөд тэрээр мөнгөн медаль хүртжээ.

Ингээд хоёр хүний бүрэлдэхүүнтэй оролцсон манай баг тамирчид нийт 2 алт, 1 мөнгө медаль авав.