Монголын рок поп урлагт өөрийн гэх шинэхэн мөрийг татуулж яваа залуу уран бүтээлч А.Ганзул гэх бүсгүй нь сонсогчиддоо олон ковер дуугаараа танил болсон нэгэн.
Соёл урлагийн их сургуулын Соёлын сургуулыг Соёл иргэншил, судлаач мэргэжилээр төгссөн тэрээр багаасаа урлагийн авьяастай байсан тул өөрийн хүсэл, мөрөөдөл сонирхолдоо автан уран бүтээл туурвиж эхэлсэн нь олонд таашагдаж түүнд урам өгч, өдийг хүртэл уран бүтээлээ туурвисаар явна.
Одоогоор өөрийн бие даасан хоёр уран бүтээлтэй бөгөөд түүний “Амьдрал бэлэглэх үү” гэх уран бүтээл нь хүмүүст их хүрч байгаа билээ. Учир нь өнөөдөр манай монголд тулгамдаж буй нийгмийн эмзэг асуудлыг сөхөж, эсэргүүцсэн сэдэвтэй юм билээ. Үүнийг түүний ойр дотны хүмүүс ийм жаахан байж ийм дуу, дууллаа хэмээн эсэргүүцсэн ч залуу дуучин маань “тэгээд л дандаа хайр, хагацал дуулаад явах уу...уран бүтээлээрээ дамжуулж хүмүүст ямар нэг ойлголт, ухаарал, дохио өгч байх хэрэгтэй” гэсэн байдаг. Нээрээ ч залуучууд бид чаддагаараа энэ нийгэмийнхээ сайн, сайхны төлөө дуугарахгүй бол өөр хэн хийх билээ дээ. Энэхүү дууны шүлэгийг Big Gee, аяыг Аранза нар бичсэн байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа