Хөвсгөр биений гайхамшиг Загвар өмсөгч Ашли


Илүүдэл жин, унжсан харвингаасаа санаа зовж, бусдыг дуурайхгүйгээр өөрийнхөөрөө аз жаргалтай амьдрахыг олон бүсгүйчүүдэд уриалж, хөвсгөрхөн бүсгүйчүүд хичнээн өхөөрдөм гайхалтай эмэгтэйчүүд болохыг дэлхийн олон сая хүмүүсд харуулж байгаа бүсгүйчүүдийн нэг бол Амеркийн загвар өмсөгч Ашли юм. Өөрийнхөө бие төдийгүй үзэл бодолдоо үнэнч энэхүү бүсгүй 1987 оны 10 сарын 30 нд төрсөн, 30 настай идэр залуухан нэгэн. Vogue, Harper"s Bazaar, Glamour, Elle зэрэг нэр хүндтэй сэтгүүлийн нүүрийг чимсэн. Линколн хотын унаган тэрээр 2001 онд  ”plus + size” моделиудын загварын шоунд оролцож улмаар "Wilhelmina Models" -той гэрээ байгуулан ажиллаж эхэлсэнээр амжилтынхаа эхлэлийг тавьсан юм. Хамгийн анх YM сэтгүүлийн нүүрэнд гарч олны анхаарлыг татжээ. 2007 онд Vogue сэтгүүлтэй хамтран ажиллах санал авч, 2009 онд Glamour сэтгүүлд  Kate Dillon Levin, Amy Lemons, Lizzie Miller, Crystal Renn, Jennie Runk болон Anansa Sims зэрэг загвар өмсөгчтэй хамт зургаа авхуулж, мяраалаг бүсгүйчүүд загварлаг, өөртөө итгэлтэй хувцаслаж болдгийг харуулж чадсан юм.

2016,2017 оны "Miss Universe" тэмцээний шүүгчээр ажилласан нь түүнийг загварын ертөнцөд нөлөө бүхий эмэгтэй гэдгийг харуулж байна. 2017 онд өөрийнхөө номыг гаргаж, өөртэйгээ адилхан илүүдэл жингээсээ санаа зовж, өдөр бүр турахыг хүсэх хүсэлдээ зовж буй эмэгтэйчүүдэд зориулан цуврал лекц тавьсан юм. Мөн ахлах сургуулийн хүүхдүүдэд биеийн галбираа хүлээн зөвшөөрч, бусдаас ичиж санаа зовохгүй байх тухай ярилцлага хийж, эмэгтэй хүн бүр өөрийнхөө бодит байдлыг хүлээн зөвшөөрөхыг уриалсан олон арга хэмжээ зохион байгуулжээ. Мөн тэрээр  "Plus -Sized" загвар өмсөгч гэж ялгаж салгаж үзэхгүйгээр бусдын адил хүлээн авахыг бүх хүмүүст уриалаад байна. Бусдыг байгаагаар нь хүлээн авч, өөрийгөө ч байгаагаар нь хүлээн зөвшөөр гэдэг.