Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч, яруу найрагч, доктор Б.Дашзэвэг бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хэргээр шүүхээс есөн жилийн ял сонсон хорих ангид хоригдож байгаа. Тэрээр төрсөн дүүгээрээ дамжуулан яруу найрагч Р.Эмүжинд өөрт нь болоод нутаг, ус хүүхдүүддээ шүлэг бичсэн захидал илгээжээ. Тэрхүү захидал доторх Б.Дашзэвэгийн бичсэн хоёр шүлгийг хүргэж байна.
DZ man нэрээр залуустай хөл нийлүүлж, үеийнхнийгээ залуу сэтгэлгээтэй байхад уриалж байсан тэрбээр өдгөө 74 настай билээ.
Хүүхдүүддээ...
Өнгөрсөн хойно минь
Өөнтөглөж муучлах хүн
Өдрийн од мэт цөөн шүү, хүү минь
Аав чинь арчаагүй хүн байсан гэж
Адлаж хэлэх хүн олдохгүй ээ, охин үр минь
Магтаалын минь үргэлжлэл
Магад та нар шүү
Сэтгэл зүрхний минь үргэлжлэл
Сэмэрч үлдсэн үрс минь шүү.
Төрсөн нутагтаа үлдээх шүлэг...
Хашхирахад хад чулуу нь
Дуу хоолойг минь шингээж үлдсэн
Өндөр өндөр уулсын орой
Өөрийг минь өлгийдсөн нутаг...
Булууны минь яс
Бурхан буудайд ивээс болно
Тоймчийн овооны чулуунд
Тойгны минь яс өнгө нэмнэ...
Ээж хайрхан энэхэн хүүгээ санаад
Нэгэнтээ өндөлзөнө
Төгрөг нуур нулимс болж
Нэгэнтээ мэлтэрнэ
Тосонгийн тал цээжээ агшаан
Нэгэнтээ санаа алдана....
Б.Дашзэвэг.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа