Big Gee бүгдийг амжуулж явна


Хөдөлмөрч, сэтгэгч уран бүтээлч залуусын нэг болох рэппэр Big Gee ойрын өдрүүдэд уран бүтээлийн хажуугаар юм, юм л амжуулж завгүй яваа сурагтай. Тэрээр КFC-ийн рекламанд тоглохын зэрэгцээ нэгэн салбар дээр үйлчлүүлэгчидтэй нүүр тулан тэдэнд бүтээгдэхүүн санал болгон авсан хүнд нь өөрийн бэлэг хэмээн үнэгүй өгч баярлуулсан билээ. Мөн энэ сард  дуучин Б.Замбалгаравтай хамтран хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэн  “108 ” нэртэй шинэ уран бүтээлээ гаргажээ. Өөрийн гэсэн өнгө аяс үзэл бодолтой Реппер Gee шинэ дууныхаа клипэнд 7 настай охин Бургуужингаа тоглуулсан байна. Ийнхүү уран бүтээл, ажил амьдралаа тэнцүүхэн амжуулж завгүй яваа Big Gee аялалын тэмдэглэлт видео хийн сонсогч түмэндээ танин мэдэхүйд нь нэмэр болгох үүднээс толилуулж байгаа билээ. Далайд дусал нэмэр гэдэг шүү дээ...Энэ тухайгаа цахимаар “Ажлын хажуугаар аяллын тэмдэглэлээ хийгээд бас дээр нь жолооч хийгээд” юм юмыг л амжуулж явна даа...  хэмээн хошигножээ.