“O Couture Mongolian Fashion Brand” хүчирхийллийн эсрэг...


Бага насны хүүхдүүд хүчирхийлэл өртсөн хэргүүд шил дараалан гарч нийгмийн бухимдлыг төрүүлээд байгаа. Үүнийг эсэргүүцсэн иргэд хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг жагсаалыг энэ сарын 31-нд орон даяар зохиох гэж байна.

Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээлэлд зөвхөн мэдэгдэж дурдсанаар улсын хэмжээнд  2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ.

Тэгвэл“O Couture Mongolian Fashion Brand” өнөөгийн нийгэмд хамгийн их сэтгэл эмзэглүүлж байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолой болгон FLOWERS MUST BE LOVED нэртэй цуглуулгаа танилцуулж байгаа юм байна.

Тэд:
Монголын бүх хүүхэд эмэгтэйчүүд өнгийн цэцэгс шиг үзэсгэлэнтэй өнгөлөг байгаасаа!!!
Хүнд хэцүү нийгмээс ч өнгөлөг, хүчирхэг, зорилготой, зоригтой цэцэгс ургаж чадна гэсэн утга санааг энэхүү цуглуулгаараа илэрхийлэхийг зорьжээ.
FLOWERS MUST BE LOVED энэхүү урианы утга санаа маш өргөн тул өөр өөрсдийнхөөрөө ойлгох, ухаарах орон зайг  хэрэглэгчиддээ үлдээж байгаа ажээ. Монголын минь цэцэг шиг хүүхэд, эмэгтэйчүүд айдсын харц тээж, нүдэндээ нулимстай, сэтгэлдээ айдастай хэзээ ч бүү байг!!!