Хэн хичээнэ, хөдөлмөрлөнө түүний цаана амжилт байдаг. Багануураас нийслэл хот хэмээх их айлд оюутан гэх алдарыг зүүж ирээд байх газаргүй айлд эхний жилээ авч, дараа жилээс энд, тэнд оюутны дотуур байр дамжсаар сургуулиа төгссөн хэмээн ярьдаг. Хар, бор ажилыг ч гололгүй хийн олсон хэдэн төгрөгөө хуримтлуулж, мөрөөдлийнхөө өөд тэмүүлсээр иржээ. Анхлан Эмоци продакшнаар овоглон урлагийн тайзанд гарч байсан тэрээ одоо ах Жижгээтэйгээ хамтарч +17 цуврал бүтээлүүдээрээ үзэгч олны анхаарлыг татаад байгаа нэгэн. Ер нь түүнийг яриаг сонсож байхад тэгээс тэртээх оргил руу тэмүүлж байгаа хүний дэвлүүн сайхан хүсэл, тэмүүлэл мэдрэгддэг. Манай залуус энэ залуугийн хичээл зүтгэлээс сурах юм их байгаа нь харагддаг. Ямартай ч түүний зорилго шаваа тавин дээш сүндэрлэхэд бэлэн болоод байна. Гагцхүү түүний ур, ухаан хэрхэн босгох вэ гэдэгийг л мэдэх байх. Мөнчгөрөөрөө тэртээх өндөр лүү тэмүүлж яваа түүнд цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо