Энэ сарын 12-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болсон долоо дахь удаагийн Хамдан бин Мохаммед бин Рашид аль-Мактумын олон улсын гэрэл зургийн дээд шагналыг Сири улсын гэрэл зурагчин Мохамман Алрагхэб “Spring in Aleppo” зургаараа хүртэж, 120 мянган ам.долларын эзэн болжээ.
“Агшин” хэмээх сэдвээр зохиогдсон тус тэмцээн гурван ангиллаар ялагчаа тодруулсан бөгөөд шилдэг өнгөт зургийн шагналыг Хятадын гэрэл зурагчин Дин Зүхэ “The dream Express” өнгөт зургаараа хүртжээ.
Хятадын гэрэл зурагчид Дубайн олон улсын гэрэл зургийн уралдаанд жил бүр оролцдог бөгөөд 23 шагналынх нь гурвыг авч чаджээ. Тус уралдаанд оролцдог нийт зурагчдын 12 хувийг хятадын уран бүтээлчид эзэлдэг байна.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо