НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ ИЖ БҮРЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛЛОО


Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы санаачлагаар Налайх дүүргийн хүүхдүүд өнгөрсөн онд шинэхэн эмнэлэгтэй болсон. Таван сарын хугацаанд сүндэрлэн боссон 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсноор хүүхдүүд ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авч байгаа юм.

БНХАУ-ын Энхтайван Найрамдлын сан, Хангарьд Улаанбаатар ТББ-аас хамтран хөрөнгө оруулалт хийж барьсан хүүхдийн эмнэлгийн нээлтийн үеэр БНХАУ-ын Энхтайван Найрамдлын сангаас тус эмнэлэгт 1 сая юаны тоног төхөөрөмж нийлүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Энэ амлалт биелэлээ олж Налайхын 50 ортой хүүхдийн эмнэлэг иж бүрэн тоног төхөөрөмжтэй болж байна.