Манай улсад шамбарам буюу цагаан мах эргэх өвчин нийт хүн амын 86%-ийг эзэлж буй гэх тоо баримт нь тархалтаараа зүрх судасны өвчин болон хорт хавдартай энэ зэрэгцэх хэмжээнд хүрснийг анхааруулж байна. “LaSante center” /Ла Санте/ эмнэлэг Шамбарам буюу цагаан мах эргэх уг өвчнийг эрт үед илрүүлэх, эмчлэх боломжтой Францын эрүүл мэндийн газраас зөвшөөрөгдсөн физик эмчилгээний аппаратыг Монголд анх удаа нэвтрүүлэн эмчилгээ хийж байгаа ба шамбарам өвчнөөс зовиургүй, өвдөлтгүй, эмийн бус, мэсгүй аргаар салах боломжтой болжээ. Энэ талаар LA SANTE эмнэлгээс мэдээлэл авч та бүхэндээ хүргэж байна. Шамбарам өвчний үүсэх шалтгаан, хэрхэн эмчилдэг талаар танилцуулна уу? Уг өвчин нь өтгөн хатах, олон дахин гvйлгэх, шингэн бага уух, хүнд зүйл өргөх, харшил, астам, архи спиртийн төрлийн бvтээгдэхүүн хэрэглэх, ядрах, нойр муутай байх, удаан хугацаагаар суух зэргийн улмаас хэвлийн доод таралт ихэсч өвчин үүсэх шалтгаан болно. Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлт болон төрөлт нь уг өвчин үүсэх шалтгааны ихэнх хувийг эзэлдэг. Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх гол үндэс нь хоол хүнсээ зохицуулж, гадна дасгал, хөдөлгөөн тогтмол хийж, эрт илрүүлж эмчилгээнд хамрагдах нь зүйтэй. Хэрэв танд шамбарам өвчний онош тогтоогдсон бол шулуун гэдэсний эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч дурангаар оношилж хэддүгээр зэргийн зангилгаатай байгаа, түүнд тохирох эмчилгээ болон заавар, зөвлөгөө өгнө. Уг өвчин нь гадна, дотор хоёр хэлбэртэй. Дотор шамбарам эхэн үедээ зовиур өгдөггүй, аажимдаа өтгөн хатах үед цустай ялгадас гарах шинж тэмдгээр илэрдэг.Эрт илрүүлэхгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам, архагшиж цагаан мах нь гардаг, ордог болно. Архагшсан шамбарамд эм ууснаар цагаан мах гарах болон цус гарах нь багасч болих тохиолдол байдаг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам өвчлөл улам хүндэрдэг. Хүмүүс өвчнөө хүндрүүлсэн үедээ эмнэлэгт ханддаг нь нуух, ичих, эрт илрүүлээгүйтэй холбоотой юм. Гадна хэлбэрийн шамбарамын үед өвчтөнд шууд зовиурлаж эхэлнэ. Шинж тэмдэг нь өтгөнөө гаргах үед өвдөх, загатнах, эрвэгэнэх мөн өтгөн гарах үед ямар нэг зүйл тулж буй мэт зовиур илэрдэг. Тиймдээ ч гадна талын шамбарам өвчин илэрсэн хүмүүс эрт эмнэлэгт хандах нь элбэг.Шамбарам өвчин хүндэрч, хугацаа алдах тусам аюултай тул аль болох яаралтай эмнэлэгт хандаж, эрт илрүүлэх нь маш зөв. Өвчлөлийн үе шатаас хамаараад оношилгоо зөв хийгдсэн тохиолдолд эмчлэгдэх нь хурдан. Эмчилгээний хувьд физик эмчилгээ, лазер эмчилгээ, мэс ажилбар зэрэг байдаг. Хөнгөн хэлбэрийн үе шат буюу I, II, зэргийн болон гадна хэлбэрийн III-р зэрэг мөн мэс ажилбарын дараахад физик эмчилгээ үр дүнтэйгээс гадна төгс эмчилгээ хийгддэг. Шамбарам өвчинд суурилсан олон төрлийн өвчин байдаг тул хэрэв шамбарам өвчин илэрсэн тохиолдолд яаралтай оношлуулах хэрэгтэй.Тодруулбал, шулуун гэдэсний цооролт, шалбаралт, шалбархай, шулуун гэдэсний хоргүй хавдар, өмөгийн 2-р үе шулуун гэдсэн дээр гарах, идээт өрөвсөл гэх мэтчилэн шулуун гэдсэнд явагддаг учраас оношоо зөв тавиад явбал эмчилгээний явц, үр дүнтэй байдаг. Физик эмчилгээ нь бусад эмчилгээнээс юугаараа онцлог, давуу талтай вэ? Эмчилгээний гол давуу тал нь шулуун гэдэсний булчинд байгаа уургыг нөхөн төлжүүлж, кальцийн хэмжээг хэвийн хэмжээнд хангаж өгдөг нано технологийн физик эмчилгээний аппарат юм. Үүгээрээ мэс ажилбар, лазер эмчилгээ, эмийн эмчилгээ зэрэг бусад эмчилгээнүүдээс давуу талтай, төгс үр дүнд хүргэдэг. Мэс ажилбар нь хүндэрсэн 4-р үед орсон хүнд хийгдэх эмчилгээ. Лазер нь түлэх эмчилгээ юм. Харин физик эмчилгээ нь нөхөн сэргээж эмчилдэг арга зам. Өвчнөө хүндэрүүлэхээсээ өмнө эрт илрүүлж эмчилгээ, үйлчилгээ авах нь зүйтэй. Физик эмчилгээний бас нэг давуу тал нь 1,2,3-р үе эхэн, дунд үеүүдэд мөн 4-р үе мэс ажилбарын дараа физик эмчилгээнд давхар хамрагдсанаар төгс эмчлэгдэх юм. Ингэснээр өвчин дахин сэдрэхгүй байх бүрэн боломжтой. Нөхөн сэргээх физик эмчилгээ нь үндсэн гол аарцаг ёроолын булчинг чангалж өгөх, шулуун гэдэснээс гарч байгаа булчингийн үйл ажиллагааг цахилгаан соронзон орноор тэжээж өгөх үйлчилгээг нэвтрүүлэн эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Шулуун гэдэс тойроод цагираг булчин, зангилаа, вений түгээгүүр судас байдаг. Энэ судасны эргэлтийн зогсонгишил нь үйл ажиллагаа алдагдах шулуун гэдэсний цагираг булчингийн барих чадварыг сулруулдаг. Уг цагираг булчингийн гадуур аарцаг ёроолын булчин хавж явдаг. Энэ хоёр булчингийн үйл ажиллагааг нөхөн төлжүүлж өгснөөр шулуун гэдэс эргэх эмгэгийг хэвийн болгож зовиурыг арилгах юм. Тодорхой хугацаагаар шамбарам буюу цагаан мар эргэсэн, төрөхийн зэрэгт ПРП эмчилгээг хийж өгдөг. Энэ ПРП нь цусанд нь байгаа уураг, кальцийг шингэн хэлбэрээр авч хэсэг газраар нь тарьж өгөх, ингэснээрээ тэжээлийг нь илүү эрчимтэй болгож, нөхөн төлжүүлж өгснөөр эд эсийг түргэн хугацаанд эргэн сэргээдэг онцлогтой. Шамбарам өвчин эргэн сэдэрдэг үү? Өөрсдөө дур мэдэн тос хийх, эм уух нь тухайн хүнд их эрсдлийг дагуулж байдаг. Шамбарам өвчний доор олон төрлийн хэлбэрийн өвчнүүд байдаг гэж дурдсан. Эдгээр өвчний оношийг нь зөв тодруулж байж эмчилгээ хийх хэрэгтэй. Мөн лаа хийх, эм уух, торгоны тос, чацарганы тос зэрэг нь эхэн үедээ болох боловч өтгөнөө хатхаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээ авалгүй дур мэдэн эмчилгээ хийх нь хэсэг хугацааны дараа эргэн сэдэрдэг. Иймд бүрэн эмчилж авах нь зүйтэй. Мөн төрсний дараа шулуун гэдэсний өгсөх, уруудах, хөндлөн булчин шулуун гэдсэнд гөрвөлзөх хөдөлгөөн саатаж ирэхэд уг өвчин сэдрэх, цагаан мах гарч ирэх нь байдаг. Тиймээс эмчилгээнд хамрагдахгүй удаан хугацаагаар яваад байдаг. Төрсний дараа эхэн үед мэдэрч, зовиуртай байснаа аажимдаа мэдрэхээ байдаг. Зовиурлаж байгааг мэдрэхгүй, мэдэхгүй тохиолдол ирж байна. Ийм төрөлтийн дараах үүссэн шамбарам буюу цагаан мах ургалт өвчнийг манай эмчилгээ буюу нөхөн сэргээх физик эмчилгээ нь маш сайхан 100 хувь эдгээж өгдөг. Эмчилгээнд хамрагдахад ямар хугацаа зарцуулагдах вэ? Манай үйлчилгээний бас нэг гол онцлох чанар нь курс эмчилгээ хийгддэг. Өвчний эхэн, дунд, хүндэрсэн зэргээс хамаарч 10-15 удаа хийлгэхэд 1-р үеийн эмчилгээ, 2-р үеийн эмчилгээ нь 15-20 өвчнөөс хамаарч 25 удаа. 3-р үе нь 25-35 удаа эмчилгээ хийж шамбарам өвчин эдгэрдэг. Өвчний гаралт, зовиур зэргээс хамаарах буюу хөнгөн хэлбэрийн шамбарам өвчин бол төгс үр дүнд хүрнэ. Манай цагийн хуваарийн хувьд өдөр бүр 09:00-21:00 цагийн хооронд ажилладаг. Гадны улсад аялаж, ажиллаж явахад гэнэт шамбарам өвчин илрэх мөн хүндэрсэн тохиолдол гардаг, энэ үед эмчид хандах хүртэлээ ямар эмчилгээ хувиараа хийх нь тохиромжтой вэ? Гадны улсад явах хугацаанд шамбарам буюу цагаан мах эргэх өвчин илэрэх тохиолдол их бий. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр өөр төрлийн хурц, өвөрмөц хоол идэхэд шамбарам илэрч байдаг. Мөн их алхдаг үүнээсээ болоод шамбарам өвчин гэнэт сэдэрдэг. Энэ үед эхний ээлжинд угаана, марганцтай уусмалд суух, ойр зуурын чацарганы тос болон эмчилгээний тосон түрхлэг түрхэх, хөнгөн чанарын хоол зэрэг дэглэм баримтлана. Хүнд хоолыг сойж хөнгөн чанарын хоол буюу цагаан хоол, ногоо, жимс, шингэнийг илүү хэрэглэж бүдүүн гэдсээ цэвэрлэхээр шулуун гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирна. Уг авах арга хэмжээнүүд нь хэсэг хугацаанд л өвчин намдана гэдгийг анхаараарай. Ийм аргаар өвчнийг намдааэ эмчилгээнд хамрагдаарай. Бидэнд хэрэгтэй зөвлөгөө өгсөн та бүхэнд баярлалаа.Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. ХОЛБОГДОХ УТАС: 7700-6677, 9105-5999 Фейсбүүк хаяг: La Sante Center
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа