25-р суваг телевизээс урлагийн гараагаа эхлэж байсан хамтлагуудаас хосууд төрсөн нь Жулиа, Амараа нар. Дуулах авьяасгүй Жулиа кино урлагт орж ирснээр найз залуугийнхаа клипэнд тоглож улмаар амрагийн харилцаагаа дэлгэсэн. Гэсэн ч Жулиа хамтлагийн найз Жаннатайгаа бүхий л цагаа өнгөрөөж найз залуугаа өөрөөсөө түлхсэн гэдэг. Жулиад хаягдсан Амараагийн хувьд уран бүтээлээ тасралтгүй гаргаж залуусын сонсох дуртай хит дуунуудыг гаргасаар байгаа бөгөөд саяхнаас шинэхэн хайртын эрэлд гарчээ. Энэ талаараа
"Манай ээж хэлдэг юм. Эмэгтэй хүнийг гомдоох хэрэггүй гээд. Тийм болохоор нэг их олон эмэгтэй хүнтэй үерхээд байхыг хүсдэггүй. Хайр дурлал дээр бол үнэнч байхыг хүсдэг, аав ээж шиг ээ. Тийм болохоор таарах хүн хайрлах гээд л хайж л явна даа. Эмэгтэй хүн чинь амьдралыг авч явдаг гэж ярьдаг юм. Тийм болохоор ухаантай байх хэрэгтэй. Тэрнээс бусдаар өөр юу хэрэгтэй юм, эмэгтэй хүнд. Эрэгтэй хүн байхад эмэгтэй хүн болно ш дээ. Тархи нь жоохон ажиллагаатай бол тэгээд болно доо" хэмээжээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа