Төв шуудангийн өмнөх Ардчилсан намын байрны гадаа яг одоо нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүд жагсаж байна. Тэд “Ардчилсан нам бодлогын нам болохоос боссын нам биш”, “Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намын дүрмээ зөрчихөө зогсоо” гэсэн үг бичсэн лоозон барьжээ.
Жагсах болсон шалтгаанаа Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүд “Намын удирдлага удаа дараа үндсэн дүрмээ зөрчиж, шийдвэр гаргаж байгаад бид бухимдалтай байгаа. Энэ асуудлаар өмнө шаардлага хүргүүлсэн. Шаардлагынхаа хариуг авахаар тайван жагсаал зохион байгуулж байна. Дотоод сонгууль явуулахтай холбогдуулж, бидний эрх зөрчигдөж байна. 2017 онд дотоод сонгууль хийхэд бид бүгд саналаа өгөх эрхтэй байсан. Энэ удаад дотоод сонгууль болоход нэр дэвшсэн гишүүдийг маань хаслаа, санал өгөх эрхийг боомиллоо. Харин оронд нь Ардын намын гишүүдийг гишүүн болгож, санал өгүүлэхээр болж байгаа нь маш буруу” гэж тайлбарлалаа.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо