Тусгай салаа” киноны байлдагчийн дүрээр үзэгчдийн сэтгэл хоногшсон жүжигчин залуу А.Алтанхуяг хэсэгтээ нам гүмхэн байсан. Тусгай салаа УСК-аас хойш дорвитой уран бүтээл гаргаагүй тэрээр энд тэндэхийн арга хэмжээ хөтлөж яваа харагддаг. Тэгвэл залуу жүжигчин саяхнаас продюссерийн алба хашдаг болсон гэнэ. Учир юу вэ гэхээр жүжигчин залуу шинэхэн гарч ирж буй дуучин Есүй гэх охинтой хамтран ажиллаж, продюсерлож ээжийн тухай шинэхэн бүтээлээ өлгийдөн авчээ. Харин түүний сонголт их зөв болсон бололтой. Түүний бүтээсэн дууны утга санаа, дуучин гээд бүх л юм нь сайхан таарч цацагдсан даруйдаа үзэгчдээс 100 гэсэн үнэлгээ авсан ба дуучин бүсгүйн хоолойг магтах хүмүүс цөөнгүй байлаа.
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо