Орчин цагийн Юндэн,Нансалмаа нар дахин нэгдэх үү


Орчин цагийн Учиртай гурван толгой дэлгэцийн уран бүтээлд Юндэн, Нансалмаа нарын дүрийг бүтээсэн загвар өмсөгч Амгаа, загвар өмсөгч Сайнаа нар хамтдаа шинэхэн уран бүтээл дээр ажиллах гэж байна гэх яриа гараад байна. Учир нь загвар өмсөгч Амгаа, Сайнаатай хамтдаа их л дотно тэврэлдсэн зургаа байршуулжээ. Энэ нь мэдээж саяхны зураг. Гэхдээ модель залуу зурган доороо ямарч тайлбар оруулаагүй бөгөөд тэднийг уран бүтээл хийх гэж байна хэмээн бодох нь бас жаахан өрөөсгөл юм. Сайнаагийн хувьд хувийн амьдралдаа анхаарал тавьж сайн гэрийн эзэгтэйн үүргийг биелүүлж яваа билээ.