Монголчууд үзэх дуртай морин уралдааныг өвлийн улиралд зохион байгуулах хориотой байдаг. Гэвч "Дүнжингарав" уралдаан жил бүр хууль зөрчиж зохион байгуулагдсаар байгаа бөгөөд энэ удаад бүр шөнө дөлөөр зохион байгуулагдаад авав. Монголд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн жагсаалт гэж бий. Үүнд өвлийн улиралд буюу 11-5 дугаар сард морин уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх хэмээх зүйл багтсан байдаг бөгөөд тус уралдаан ийнхүү зохион байгуулагдсаар байна. Тус уралдаанд оролцсон уяачид морь болон унасан хүүхдээ хайн хашхиралдацгааж хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаж байгаа бичлэг цахим ертөнцөд тархаж олны эгдүүцлийг ихэд хүргээд авсан бөгөөд одоогоор хэчнээн хүүхэд бэртэж гэмтсэн талаархи мэдээлэл хаалттай хэвээр байна. Хориглоод байхад л уралдаан зохиогоод үүнд нь бяцхан хүүхдийн амь насыг үл хайхран оролцож байгаа уяачдад хэн хариуцлага тооцох вэ? Монголын ирээдүй болсон бяцхан үрсээ ийм зүйлээс болж алдаж байгаа энэ болчимгүй үйлдэл хэзээ зогсох юм бол доо. Хариуцлага тооцох хүмүүс нь хаагуур юу хийж яваа вэ?
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа