дуучин Л.Байзда Алтан гадас одонгоор энгэрээ цоолжээ


1990 -ээд оны эхэн үед уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулж байсан поп дуучин Л. Байзда Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд  Алтан гадас одонгоор шагнагджээ. 

1985 онд Хүүхдийн ордны дэргэдэх Цэцэг хамтлагаас уран бүтээлийнгараагаа эхлүүлсэн дуучин Л. Байзда олон дууг хит болгосны жишээ нь 3 Бүдүүн хамтлаг, Sync, Fly, Madness, Nation Code зэрэг хамтлаг, дуучин Амина болон бусад залуу уран бүтээлчдэд дуу бичиж өгч урын санг нь арвижуулахад хувь нэмрээ оруулсан байдаг юм.